АК-47 багаа орхиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

АК-47 багаа орхиж магадгүй

Андрей Кириленко “Юта Жазз” багийг орхих гэж байгаа бололтой. Энэ жил 30 настай “АК-47” багийн нөхдөөсөө хамгийн удаан багтайгаа хамт байгаа нь юм.  Түүний зургаан жилийн гэрээнийх нь сүүлийн жил үргэлжилж байгаа бөгөөд ирэх улиралд чөлөөт агент болох аж.  Гэхдээ тэрбээр багтайгаа шинэ гэрээ үзэглэх эсэх нь тодорхойгүй  байна. Баг нь ирэх улиралд ямар бүрэлдэхүүнтэй болох, шинэ бүрэлдэхүүн ямар байхаас шалтгаална гэжээ. Тэрбээр энэ улиралд 17.5 сая ам.долларын цалин авч байгаа юм.

Энэ улиралд талбайд 31.2 минутыг өнгөрөөхдөө 11.7 оноо, 5.1 самбар, 3.0 оновчтой дамжуулалт, 1.3 бөмбөг таслалт, 1.2 блокийг дунджилж байгаа ч сүүлийн гурван тоглолтыг гэмтлээс улмаас өнжөөд байна. Өнөөдөр нийслэлийн багт нэмэлт цагт хожигдсон тэдний амжилт 36-39 болсон. Энэ улирал “Жазз”-ын түүхэн дэх тааруухан улирлын нэг болж байна. Энэ бүхэн мэдээж Кириленкогийн гэмтэл бэртэлтэй шууд холбоотой.

“Юта Жазз”-д 10 улирал хүчин зүтгэж, өнгөрсөн жил АНУ-ын иргэн болсон Кириленко ирэх улиралд багаа орхих уу, яах бол?

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж