“Шар айраг” ном хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

“Шар айраг” ном хэвлэгджээ

Доктор, М.Дэлгэржав бичиж, МУИС-ийн хэвлэх үйлдвэрт хэвлэсэн энэхүү номонд шар айрагны түүх, үйлдвэрлэлийн технологи, төрөл, агууламж, шар айраг хүний эрүүл мэнд, гоо сайхан хэрхэн ач тустай болох талаар дэлгэрэнгүй шинжлэх ухаан мэдээллүүдийг 106 өнгөт хуудсан дээр хэвлэлийн өндөр түвшинд хэвлэжээ. Түүнчлэн олон улсын болон Монголын шар айрагны хэрэглээ, шар айргаар амталсан төрөл бүрийн хоолны жор, технологийг тодорхой оруулсан байна. Уг ном нь айл гэр бүрт, тэр дундаа өсвөр насны охид, хөвгүүдтэй эцэг, эхчүүдийн гэртээ байлгах ном болжээ.

Бага мэддэг зүйлээ их хэрэглэх нь нөхөж баршгүй хохиролд оруулдаг учраас идээ ундааны талаар зөв ойлголт, мэдлэгтэй болох нь зөв хэрэглээний соёл эзэмших үндэс юм. Мэдээж тэжээхүй ухааны болон зочлох үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдэд, менежер, ажилтуудад болон шар айраг хэрэглэгч, сонирхогч та бүхэнд зориулагдсан байгаа.

Жишээ нь: Шар айраг хөхийг гайралтай чангаруулдаг, үрчлээний эсрэг хамгийн сайн маск шар айраг, үс өнгө оруулах шидэт шингэн, арьс хагарахаас хамгаалах гол хэрэгсэл, шар айргийг зөв уувал тураадаг, ядаргааг арилгахаас гадна хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг, ходоодны хамгаалагч, холестрин багасгагч, чихрийн шижин дарагч, нойргүйдлийг эмчлэгч, цайрын дутагдлыг нөхөгч, ханиадны эм болохоос гадна мөн томууны үед, ангина болон хоолой өвдөхөд, циститний үед, дерматитын үед, толгой өвдөхөд, таргалалтын үед, шөрмөс сунахад, шархирах өвчны үед хэрхэн ашигтайгаар хэрэглэж болохыг энэ номоос мэдэж авах нь ээ. Түүнчлэн шар айраг нь түрүү булчирхайн хорт хавдрын өсөлтийг удаашруулдаг, амин дэмийн хэрэгцэг хангадаг, хавдрын эрсдлийг эрс бууруулдаг, ясны бөх бат байдлыг сайжруулдаг, оюуны чадавхийг сайжруулдаг, зүрхэнд тустай, бөөрны цөсний чулуужилтийг зогсоодог, хэт ягаан туяаны нөлөөллөөс хамгаалдаг, хөгшрөлтийг удаашруулдаг, ой тогтоолтыг сайжруулдаг, сэтгэл сэргээж, тайвшруулдаг, холероос хамгаалдаг, элэг эмчилдэг, чалх сайжруулдаг, хөхүүл эхэд тустай, шарталт буюу архины хордлогыг тайлдаг, судасны хатуурлын эсрэг сайн нөлөөлдөг, цусны даралт бууруулдаг талаар олон орны их сургуулийн эрдэмтдийн судалгаа, нотолгоог зураг схемтэйгээр багтаасан байна.

Сонирхож буй уншигчид бүх номын дэлгүүрүүдээс худалдан авч болох юм байна.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж