70 давхарт дэд станц барьж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

70 давхарт дэд станц барьж байна

Нийслэл хотын баруун жигүүрт байрлах “чимээгүй хот” буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газрын хашаанд газар шорооны ажил эхлүүлэн, хөрсийг нь тэгшилж эхэлжээ. Тус газарт ЗТБХБЯ-ны захиалгаар Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй дэд станц байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн газрын албанаас барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсны дагуу барилгын ажил явуулж байгаа гэж холбогдох хүмүүс тайлбарлав.

Хоёр жилийн хугацаатай хэрэгжиж дуусах эл төсөл VII хороолол, МҮОНРТ орчмын орон сууцны барилга, байгууламжийн цахилгаан хангамжийг сайжруулахад чиглэгдсэн аж. Гэхдээ уг дэд станц нь 70 давхарт нутаглуулсан бурхан болоочдын шарилаас 15 метрийн наана буюу уулын энгэрт тусгай харуул хамгаалалттай хашаан дотор байрлах гэнэ.

Одоогоор оршуулгын газрыг тойруулан барьсан цементен хашааг сэтлэн, хаалга хийсэн байгаа бөгөөд хүнд оврын машин механизм оруулж, тухайн газарт байсан барилгын материалын хог хаягдлыг ачуулан, газрыг нь цэвэрлэн тэгшилжээ. Цаашид уг хашаанд дэд станцын өргөтгөл барин трансматор суурилуулах ба ажилчдын ажиллах байр зэргийг барих юм байна.

Г.ДАША





Гэрэл зургийг: О.МӨНХНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж