100 сувилагч Сингапурт суралцана

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

100 сувилагч Сингапурт суралцана

Эрүүл мэндийн яамнаас 2011-2012 онд 100 сувилагчийг мэргэжлийн сургалтад сургах төсөл боловсруулан Сингапур улсын Наньяны Политехникийн Их Сургуульд өргөн барьжээ. Уг төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар судалгаа хийхээр тус сургуулийн Гадаад хамтын ажиллагааны тэнхимийн эрхлэгч ноён Ц.Фунг,  Сингапурын сургалт, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ эрхэлдэг Темасекийн сангийн ажилтан  ноён Жералд Юү тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Тэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой уулзаж,  Сингапурын Наньяны Политехникийн сургуульд монгол сувилагчдыг сургах төслийг хэрэгжүүлэх нэн тэргүүний нөхцлүүдийг тохиролцож, Харилцан Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг хангуулахаар болжээ. Төлөөлөгчид Эрүүл мэндийн яам, түүний харъяа Хавдар судлалын үндэсний төв, Улсын клиникийн төв эмнэлэг болон зарим Дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж судалгаа хийсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж