
Африкийн баруун хойд хэсэгт орших Марокко улсад хурдны замд гарсан ослын улмаас 12 хүн амиа алджээ. Тус улсын MAP мэдээллийн агентлагийн мэдээлснээр өчигдөр хүнд даацын ачааны машин автобустай мөргөлдсөний улмаас ийнхүү олон хүний амь нас хохирсон байна. Осол Юуссуф мужаас 37 километрийн зайд орших Марракеш хотод болсон аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр цагдаа нарыг хэргийн газар очиход 11 хүн хэдийнэ нас барсан байсан ба хамгийн сүүлийн мэдээгээр амиа алдсан хүмүүсийн тоо нэгээр нэмэгдэж, 12 болжээ. Ослын улмаас автобус болоод ачааны машины жолооч нар хүнд гэмтсэн байна.
Хотын дэд бүтэц, авто зам муу тул иймэрхүү осол гарах нь элбэг байдаг аж. Тус бүс нутагт өнгөрсөн сард гэхэд л авто ослоор 16 хүн амиа алджээ.
Э.АНХТУЯА