АНУ-ын Элчин сайдын яамыг дэлбэлэхийг завдав

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчин сайдын яамыг дэлбэлэхийг завдав

Норвегийн нийслэл Осло хотод байрлах АНУ-ын элчин сайдын яамны ойролцоо өчигдөр буюу мягмар гаригт нэгэн сэжигтэй этгээд машиныхаа доор тэсрэх бөмбөг тавьсан байжээ. Харин цагдаа нар машинд бөмбөг тавьсан этгээдийг баривчилж, бөмбөгийг тэр дор нь аюулгүй болгосон байна. АНУ-ын Элчин сайдын яам Осло хотын төв хэсэгт оршдог бөгөөд Норвегийн Засгийн газрын томоохон барилгууд байрладаг онцгой бүст хамаардаг аж. Цагдаагийн газрын төлөөлөгч Роар Хейнсний мэдээлснээр хэрвээ бөмбөгийг аюулгүй болгоогүй бол их хэмжээний хохирол учрах байсан аж. Гэсэн хэдий ч одоо аюул ард хоцорчээ. Одоогийн байдлаар бүх зүйл хэвийн хэмээн тэрбээр мэдээлсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж