Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Твитерчин Ч.Ганхуяг

Сангийн
дэд сайд Ч.Ганхуягийг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг “мода”-ны
залуу гэдэг. Үүнийгээ тэрбээр өчигдөр бас дахин батлав. Сайд Ч.Ганхуяг
Нүхт цогцолборт болсон залуу сэтгүүлчдийн чуулга уулзалтад оролцохдоо
“Би I pad-аа байнга авч явдаг. Би одоо ч та нарын зургийг аваад facebook
хуудсандаа эсвэл твиттертээ оруулаад мэдээлж болно. Би цаг завтай
үедээ, машинд явж байхдаа, хаана ч явсан гар утаснаасаа интернэт ороод
өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ уншчихдаг. Одоогийн залуус онлайнаар
мэдээ, мэдээллээ солилцох, мэдэхийг хүссэн мэдээллээ интернэтээс
уншчихдаг” хэмээн өөрийгөө орчин үеийн залуустай мөр зэрэгцэн алхаж
байгаагаа харуулав.

Үнэхээр сайд Ч.Ганхуяг өөрийн facebook болон @ganhuyag гэх твиттер
сайтдаа өдөр хийх гэж буй ажлынхаа талаар болон, өнөөдөр хэнтэй ямар
сэдвээр уулзаж ярилцах талаараа хамгийн түрүүнд шуурхай мэдээлдэг юм.
Мөн тэрбээр facebook хуудсандаа уулзалтын, гадаадад аялахдаа авсан  гэх
мэт зургуудаа байнга сольдог.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж