Д.Энхбатын хорхойг хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Д.Энхбатын хорхойг хүргэж байна

Иргэний зориг нам болон Монголын Ногоон намуудын нэгдэл маргаан дагуулсаар байна. Ногоон намаа аврах хөдөлгөөний зохицуулагч гэх О.Бум-Ялагч хуучин “Иргэний зориг нам”-ын хэрэг эрхлэх газрын даргад зодуулсан гэж мэдэгдсээр байгаа.
Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд Ногоон намын дарга гэх Д.Басандорж тэргүүтэй хүмүүс хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар өнгөрсөн бямба гарагт болж өнгөрсөн НН-ын Их хурал хууль бус, НН гэсэн нэр улс төрийн намуудын жагсаалтын  гуравдугаарт бичигддэг зэрэг олон давуу талууд байгаа нь  Д.Энхбат болон  зарим улс төрчдийн хорхойг хүргэж байна.  Мөн энэ сарын 26-ы өдөр болсон МНН, ИЗН-ын их хурал  хүчингүй гэдгийг  онцгойлон дурдах хэрэгтэй гэлээ. Ингэж хэлэх болсон шалтгаан нь МНН-ын 26 дугаар их хуралд НН-д харъяалалгүй  иргэд хурлын өмнөх өдөр  батлах авсан, Тэнгис кино  театрын ажилчид  болон ах дүү, хамаатан садан, танил талаарааа  элсүүлж хуралд оролцуулсан гэлээ.   Тус хурлыг хүчингүйд тооцож НН-аа нам чигээр нь авч үлдэх хэрэгтэй гэж тэд үзэж байгаа аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж