
Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд Ногоон намын дарга гэх Д.Басандорж тэргүүтэй хүмүүс хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар өнгөрсөн бямба гарагт болж өнгөрсөн НН-ын Их хурал хууль бус, НН гэсэн нэр улс төрийн намуудын жагсаалтын гуравдугаарт бичигддэг зэрэг олон давуу талууд байгаа нь Д.Энхбат болон зарим улс төрчдийн хорхойг хүргэж байна. Мөн энэ сарын 26-ы өдөр болсон МНН, ИЗН-ын их хурал хүчингүй гэдгийг онцгойлон дурдах хэрэгтэй гэлээ. Ингэж хэлэх болсон шалтгаан нь МНН-ын 26 дугаар их хуралд НН-д харъяалалгүй иргэд хурлын өмнөх өдөр батлах авсан, Тэнгис кино театрын ажилчид болон ах дүү, хамаатан садан, танил талаарааа элсүүлж хуралд оролцуулсан гэлээ. Тус хурлыг хүчингүйд тооцож НН-аа нам чигээр нь авч үлдэх хэрэгтэй гэж тэд үзэж байгаа аж.
Б.Алтансүх