Цэнгэлдэхийн зүлэг Испанид саад болохгүй | News.MN

Цэнгэлдэхийн зүлэг Испанид саад болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Цэнгэлдэхийн зүлэг Испанид саад болохгүй

Европ болон дэлхийн аваргын цомын эзэн Испанийн шигшээ баг өнөө шөнө “Евро-2012”-ын урьдчилсан шатны хэсгийн ээлжит тоглолтоо Литвийн багийн эсрэг талбай дээр нь хийх гэж байна. I хэсгийг итгэл төгс тэргүүлж байгаа Висенте дел Боскегийн залуус ирэх жил Польш болон Украйнд зохиогдох Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг. Үүнийгээ баталгаажуулахын тулд өнөөдөр Литвийг талбай дээр нь хожих ёстой юм. Хэрэв тэгвэл 15 оноотой болж хэсгийг хол тасархай тэргүүлэн тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулна. Гэхдээ өнөөдрийн тоглолт болох “Дариус Гиренас” цэнгэлдэхийн зүлэг Испаничуудын зүгээс шүүмжлэл хүлээгээд байгаа. Ноу Кэмп, Сантьяго Бернабеу зэрэг шилдэг талбай дээр тоглодог эдгээр залууст зүлэг нь таалагдахгүй байгаа бололтой. Харин энэ талбайд өөрийгөө дасгахын тулд Сергио Рамос “Севилья”-гийн хоёрдугаар багтай хамтдаа хэдэн өдрийн бэлтгэл хийжээ. Энэ тэмцээнд “Ялагдашгүй Армада” нийт 12 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулаад байгаагийн дөрвийг нь “Барса”-гийн довтлогч Давид Вилья хийсэн. Тэрбээр бусдыгаа өнөө оройн тоглолтод үндэсний шигшээ багаа төлөөлж байгаа гэдгээ бодож, илүү анхаарлаа хандуулахыг хүсчээ. Учир нь Европын аваргад оролцоход энэ тоглолт маш чухал үүргийг гүйцэтгэх юм.  Дасгалжуулагч дел Боске ч үүнтэй санал нэг байна. Урьдчилсан шатны 2-р шатыг эхлүүлж байгаа учраас юу ч тодорхой болоогүй. Хэрэв өнөө шөнө хожвол би нэг их сэтгэл зоволгүйгээр зорилгодоо хүрч тэмцээндээ шалгарах болно гэж хэвлэлийн хурал дээр хэлсэн байна. Тэгэхийн тулд тоглогчид зөвхөн гурван онооны төлөө тэмцэж тоглох хэрэгтэй юм. Хоёр баг эхний тоглолтоо өнгөрсөн аравдугаар сард хийхэд 3:1 харьцаатай Испанийн багийн ялалтаар өндөрлөсөн билээ.

Score studio

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

http:goe.mn 2011-03-29 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж