
Энэхүү суурийн нэр нь "TonSchrein" бөгөөд бунхан мэт загвартай, полимер шавраар гайхалтай чамин хээ угалз гарган бүтээжээ.
Уг суурь нь бяцхан хаант улсыг санагдуулам чамин хийцтэй ба iPad-ийг тогтоохоос гадна спикерийн үүрэг гүйцэтгэх аж. Суурь нь дотроо гайхалтай цэвэрхэн дуугаралттай 2.1 спикертэй гэнэ. Жорж энэхүү сууриа өөрийн гараар өөртөө зориулж бүтээсэн ба худалдаалахгүй гэдгээ мэдэгжээ.
Т.Мөнхтүвшин