Шинжаанд нүүрсний том орд илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Шинжаанд нүүрсний том орд илрүүлжээ

Монгол Улсын Ховд, Говь-Алтай аймагтай хиллэдэг БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орноос асар том нүүрсний орд илрүүлжээ. Шинжааны Хами дүүргийн “Сань Танху” хэмээх нүүрсний ордод тун саяхан хайгуулын ажил эхэлсэн байна. Энэ нь Шинжаанд хэрэгжүүлэх хамгийн том хайгуулын төсөл төдийгүй БНХАУ-ын үлэмж том нүүрсний ордын геологийн хайгуулын төсөл болохыг Хятадын томоохон сайтуудад мэдээлжээ.
Хами дүүргийн нүүрсний нөөц 570 тэрбум орчим тонн гэсэн эхний дүгнэлт гарчээ. Энэ нь Хятадын нүүрсний бүх нөөцийн 12 хувьтай тэнцэх агаад Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нүүрсний нөөцийн гуравны нэгийг эзэлж буй аж.
                           

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж