B.A.T “том загас” ангуучилжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

B.A.T “том загас” ангуучилжээ

Реппер B.A.T хэсэг завсарлаад байсан уран бүтээлдээ эргэн орж, “том загас” ангуучилжээ.  Гэхдээ энэ удаа тэрбээр дахин дэлгэцийн урлагт хүч үзэхээр шийдсэн байна. B.A.T 2010 онд “Аз ойрхон” киног найруулан үзэгчдэд хүргэсэн бол энэ удаа “Dash films”-тэй хамтран “Big Fish”-г үзэгчдэд бэлджээ. Түүний шинэ кинонд дуучин Б.Амархүү болон реппер Rokitbay, Gee, загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар, залуу жүжигчин о.Ариэзул, Б.Уламбаяр болон ОХУ, АНУ-ын жүжигчид тогложээ. Реппер B.A.T ч энэхүү кинондоо тоглосон байна. Цагдаагийн ахлагч Соёмбо хар тамхитай холбоотой хүн амины хэргийг мөрдөн шалгааж буйгаар үйл явдал өрнөх тус кинонд үзэн ядалт, өшөө хорсол, анд нөхдийн үерхэл юунаас ч илүү үнэтэй гэдгийг харуулсан гэнэ. “Big fish” ирэх наймдугаар сарын 21-нд нээлтээ хийх юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж