
БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Хилийн хорио цээрийн ерөнхий газрын дарга Сы Зиньфу тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын МХЕГ, БНХАУ-ын ЧХШХЦЕГ болон хоёр улсын хилийн боомтуудын хоорондын хамтын ажиллагаа болон хоёр улсын хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын чанар аюулгүй байдал, хилийн боомтын хяналт шалгалтаар илэрч байгаа зөрчил дутагдалын талаар харалцан ярилцаж шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх ажлыг хэлэлцлээ. Уулзалтын үеэр ХМХГ-ын дарга Л.Төгсбаяр Хилийн боомтоор бүтээгдэхүүн нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт түүнд тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцсэн бөгөөд мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын асуудлыг ч хөндсөн чухал ач холбогдолтой уулзалт болсон юм. Цаашид хоёр тал харилцан хамтран ажиллаж дээрх асуудлуудад анхаарлаа хандуулж, хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн юм гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.