Снөүбордын “Дэлхийн цом” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Снөүбордын “Дэлхийн цом” өндөрлөлөө

Урин дулаан цаг ирж буйтай холбоотой өвлийн спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнүүд өндөрлөж, аваргууд тодорсоор байна. Өчигдөр снөүбордын зэрэгцээ туг сүлжих сүүлчийн гараа явагдсанаар 2010-2011 оны “Дэлхийн цом”-ын тэмцээн өндөрлөлөө. Швейцарийн Ароса цанын баазад Австрийн Бенжамин Карл нийлбэр дүнг тэргүүлсэн амжилттайгаар ирсэн. Цомын эзэн болохын тулд тэрбээр энэ гараанд эхний 10-т багтахад л хангалттай байлаа. Түүний гол өрсөлдөгч нь  Андреас Проммеггер, Роланд Фишналлер нар байсан. Проммеггер эхний явалтаараа  Итали тамирчнаас 0,6 секундын давуутай дуусгасан нь түүнд гарааны ялагчийн оноог авчрахад хангалттай байжээ. Хоёр замын нийлбэр дүнгээр Финшналлэраас 0,79 секундээр бага байснаар “Дэлхийн цом”-ын тэмцээний сүүлчийн гарааны ялагч болсон байна. Гэхдээ Бенжамин Карл есдүгээр байрт бичигдсэнээр энэ жилийн аваргаар тодорч, Проммегер мөнгө, Фишналлер хүрэл медалиар энгэрээ гоёжээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын тамирчин Екатрина Тудегешева аварга болох нь тодорхой байсан. 2007 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан Орос бүсгүй оноо авахгүй байсан ч баяраа тэмдэглэх эрхтэй байсан. Гэхдээ тэрбээр ингэхийг хүссэнгүй. Швейцарийн Фраензи Маегерт Кохлитой ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, хоёрт орсноор нийлбэр 7690 оноотой “Дэлхийн цом”-ын тэмцээнд түрүүлж, тус тэмцээнээс эх орондоо анхны алтан медадийг авчирчээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж