“Домог” Хустайн нуруунд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

“Домог” Хустайн нуруунд эгшиглэнэ

Үнэдсний хөгжмийн “Домог” хамталгийнхан Хустайн нуруунд жуулчдад зориулан тоглолтоо толилуулж байна. Тэд 2007 онд анхны “Домог” цомгоо өлгийдөн авсан бөгөөд тэр жилдээ “Миний зүрхний аялгуу”, 2009 онд “Биширтүгэй, Айтугай” хэмээх гурав дахь цомгоо фенүүддээ хүргэсэн юм. Мөн тус хамтлагийн уран бүтээлчид язгуур урлагт хувь нэмэр оруулж яваа “Хөсөгтөн”, “Алтан ураг”, “Арга билэг”, “Жонон” хамтлагуудтай хамтран өнгөрсөн хоёрдугаар сард томоохон тоглолтыг хийсэн нь үзэгчдийг байлдан дагуулсан. Дээрх таван хамтлагийн хамтарсан тоглолтыг ирэх арваннэгдүгэр сард Японы хэд хэдэн хотод хийхээр төлөвлөөд байгаа учир тоглолтын бэлтгэлээ базааж эхэлсэн мэдээлэл байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж