
Apple iPad 2 планшет эзэмшигчид албан ёсны интернэт форумын үеэр гомдлоо мэдүүлсэн бөгөөд хамгийн гол асуудал нь FaceTime видеочатын функцийн алдагдал юм. Дараагийн асуудал нь дэлгэцийн толбо бөгөөд дэлгэц хар өнгөтэй болох үед толбо бүр илүү харагдаж байгаа гэжээ.
iPhone эхний гар утаснуудын дэлгэц мөн толботой байсан бөгөөд хэдэн өдрийн дараа дэлгэцийг наасан цавууны үлдэгдэл ууршин толбо арилсан. Мөн дэлгэцийн гэрлийг багасгахад толбо харагдахгүй гэж MobiChel.Ru сайт бичжээ.
Түүнчлэн планшетийн камер нь дефекттэйгээс гадна Wi-Fi адаптер нь асуудалтай тухай CNews мэдээллээ.
Н.Тунгалаг