
Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бизнес уулзалтыг төлөөлөгчид маргааш МҮХАҮТ-д зохион байгуулах юм байна. Үүнд мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, бэлэн хувцас, амралтын газар, бөөний болон жижиглэнгийн худалдаа, тос, хийн үйлдвэрлэлийн хяналт шалгалт, уул уурхай, тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд оролцох боломжтой ажээ.
У.БОЛОР