
Тус яамны гаргасан шинэ илтгэлд 2011оны янз бүрийн орнуудын амьдралын дундаж насны харьцуулалтыг гаргажээ. Тайланд дурдсанаар япон эмэгтэйчүүдийн үзүүлэлт өнгөрсөн оныхоос 0,4 жилээр буурч 85,9 жил болсон байна. Гонконгийн эмэгтэйчүүд дунджаар 86,7 жил наслах болсон байна.
Япон эмэгтэйчүүдийн амьдралын нас богиноссон шалтгаанд өнгөрсөн оны цунами ба газар хөдлөлт болон амиа хорлох явдал залуу эмэгтэйчүүдийн дунд ихэссэн зэргийг яам тооцжээ. Амиа хорлох явдал 2010 онтой харьцуулахад гурав дахин өсч, 25-29 насны 100 мянган эмэгтэйчүүдийн дунд 16,3 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эрэгтэйчүүдийн дунд урт наслалтаар мөн л Гонконгийн эрчүүд тэргүүлж явна. Тэдний дундаж нас 80,5 жил болжээ. Хоёрдугаарт дундажаар 80.2 жилийн настай швейцаричууд оржээ. Гуравт исландчууд бичигдсэн бөгөөд тэдний дундаж наслалт нь 80 гэнэ.