
-Хөрөнгийн зах зээлд даатгагчдын оролцох боломжийг нээх;
-Даатгалын дотоодын зах зээлийг хамгаалах, даатгалын хураамжийн гадагш чиглэсэн урсгалыг хязгаарлах;
-Заавал даатгалын тогтолцоог бүрдүүлэх;
-Даатгалын мэргэжлийн оролцогчдын зохицуулалтыг сайжруулах;
-Эрсдэлийн үнэлгээг хийх;
-Одоогийн мөрдөж буй зарим дүрэм, журмын заалтуудыг эргэж харах;
-Даатгалын нэр томъёоны тайлбар гаргах;
-Хууль бус зар сурталчилгаа гаргуулахгүй байх;
-Хувь хүний орлогын албан татварын хуульд даатгалын талаар өөрчлөлт оруулах талаар байна. Харин Санхүүгийн зохицуулах хороо эдгээр асуудлыг нарийвчлан судалж, энэ салбарын зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр даатгалын компаниудтай хамтран ажиллах болжээ.
Б.СҮРЭН