Хагас тэрбум ам.долларын хар тамхи илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Хагас тэрбум ам.долларын хар тамхи илрүүлжээ

Австралийн хууль сахиулагчид хар тамхины нууц бүлэглэлээс хагас тэрбум ам.доллартэй тэнцэх хар тамхи, мансууруулах бодис хураан авч, шинэ рекорд тогтоосон байна. Сидней хотын цагдаа нар өчигдөр тусгай ажиллагааны үеэр Хонконгийн дөрөв, Австралийн гурван хар тамхины хууль бус наймаачинг баривчилжээ. Хууль сахиулагчид хар тамхины нууц бүлэглэлээс 306 кг мөс хэмээн нэрлэдэг тунгалаг метампетамин, 252 кг героин зэрэг  хагас тонн орчим хар тамхи илрүүлсэн байна. Австралийн хууль сахиулагчид анх удаа ийм их хэмжээний хар тамхийг илрүүлсэн нь энэ юм байна. Австралийн Холбооны цагдаагийн газрын мэдээлснээр хагас тонн гаруй хар тамхи мансууруулах бодис ойролцоогоор хагас тэрбум ам.долларын үнэтэй гэнэ. Хар тамхины нууц бүлэглэлийг илрүүлэх гэж цагдаа нар олон сар мөрдлөг явуулсан байна. Хар тамхины нууц бүлэглэл хагас тонн гаруй мансууруулах бодис, героиныг энэ сарын 19-нд Терракота боомтоор нэвтрүүлэх гэж байгаад баригдсан байна. Гэмт этгээдүүдэд хар тамхи зөөвөрлөсөн, хилээр нэвтрүүлэх гэж оролдсон хэргээр ял төлөвлөж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж