Энэтхэгийн ихэнх муж цахилгаангүй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн ихэнх муж цахилгаангүй болжээ

Энэтхэгт эрчим хүчний саатал үүссэнээс улсын тэн хагаст гэрэл цахилгаангүй байгаа гэнэ. Албаныханы мэдээлснээр тус улсын хойд хэсэг дэх цахилгааны хоёр сүлжээ тасарсан гэнэ. Цахилгааны саатлын улмаас Дели хотын метроны үйлчилгээ бүхэлдээ зогсчээ. Өчигдөр эхэлсэн цахилгааны саатлын улмаас тус улсын хойд хэсэгт тээврийн болон аялал жуулчлалын үйлчилгээ зогсонги байдалд ороод байгаа гэнэ. Цахилгааны сүлжээ яагаад тасарсны шалтгааныг олоогүй байгаа боловч зарим мужийн хэрэглэгчид эрчим хүчийг хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй гэдэг таамаглал дэвшүүлсэн байна. Тус улсын хойд хэсэг дэх дээрх цахилгааны сүлжээ 1.2 тэрбум хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг байсан гэнэ. Эрчим хүчний саатлаас болж Дели, Пунжаб, Харяна, Уттар Парадеш болон Бенгал, Бихар, Орисса зэрэг муж эрчим хүчгүй болсон байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж