Монгол бизнесмэний анд явах унааг “Мерседес бенз” захиалгаар хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Монгол бизнесмэний анд явах унааг “Мерседес бенз” захиалгаар хийжээ

Өндөр үнэтэй тусгай захиалга үе үе хүлээж авдаг “Мерседэс бенз” энэ удаа Монголын хоёр бизнесмэний захиалгаар бартаат замын аялалд зориулсан “Zetros 2733 A” 6 х 6 машиныг үйлдвэрлэжээ. Үйлдвэрлэгч компанийн эх сурвалжид үндэслэн мэдээлснээр захиалгын унаануудыг саяхан Улаанбаатар руу илгээжээ.

www.iewy.com сайтад мэдээлснээр шинэхэн унааны эзэд нь найзууд. Нэг нь герман технологиор шар айраг үйлдвэрлэдэг компанийн эзэн, нөгөө нь нүүрс, зэсийн уурхайд хувь эзэмшдэг гэнэ. Тэд Алтайн ууланд аялан, чонын анд явах дуртай бөгөөд түүндээ зориулан дээрх машинуудыг захиалсан байна.

Гал тогоо, унтлагын өрөө гээд энэ машины дотор талыг хөдөө хээрийн нөхцөлд тохируулан тусгайлан тоноглосон байна. Доороосоо халдаг, гантиг шалтай угаалгын өрөөг мөн хийжээ. Гал тогоонд хөргөгч, кофены машин, богино долгионы зуух байхаас гадна угаалтуур халуун, хүйтэн устай, найман хүний хоолны ширээтэй гээд тоочоод байвал тун олон зүйл бий. Ерөнхийдөө бартаат зам туулахаар бүтээгдсэн энэ унаа дотроо бол тансаг зэрэглэлийн тоноглолтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж