Барак Обамагийн өндөр өвөг нь боол байжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Барак Обамагийн өндөр өвөг нь боол байжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эхийн талын дээд өвөг Жонн Панч гэгч Америк тивд суурьшсан анхны боолуудын нэг байсныг “Ancestry.com”-ын судалгаа харуулжээ. “Ancestry.com”-д бичсэнээр Барак Обамагийн ээж Стэнли Энн Данхэм цагаан арьстай эмэгтэй байсан ч Виржиниагийн колонийн үед газрын эзэн байсан өндөр өвөг нь Африк гаралтай Америкийн анхны боол Панч гэгчийн  үр удам байжээ. Овог, гарлын судалгааны дээрх сайтын мэдээлснээр АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Барак Обама Америк тивд анх хөл тавьсан боол Панчийн 13 дахь үе гэнэ. Панч нь цөллөгийн ажлаас  зугатах гэж оролдсоны төлөө 1640 онд боол болсон байжээ. Түүнийг боол болгож шийтгэсэн тухай баримт олдсон бөгөөд тэр явдал Виржиниад боолын анхны хууль гарахаас хорин жилийн өмнө болсон аж. “Ancestry.com”-ын судалгаагаар цагаан арьст бүсгүй Панчд хүүхдүүд төрүүлж өгсөн бөгөөд тэдний үр удам нь Виржиниа мужид нэртэй газрын эзэд байсан гэнэ. Тус сайтынхан мөн Барак Обамагийн Ирланд, Герман удмыг ч мөн судлан тогтоосон гэнэ.

Н.Энх
Эх сурвалж: washingtonpost.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж