Далай ламын орны удирдагчийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Далай ламын орны удирдагчийг тодруулна

Дээрхийн гэгээн ХIY Далай лам Данзанжамц Энэтхэг дэх Төвдийн дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүнээс чөлөөлөгдөж цэвэр шашны үйл хэргээ дагнаж явуулах хүсэлтээ гаргаад сар шахам болж байна. Энэ сарын дундаас Төвдийн дүрвэгсдийн парламент уг асуудлаар чуулж байгаа юм. Түрүүчийн долоо хоногт Далай ламын улс төрийн үйл ажиллагаанаас чөлөө хүссэн хүсэлтийг парламент хүлээн авахаа мэдэгдсэн. Харин түүний оронд дүрвэгсдийн Засгийн газрыг толгойлох хүний асуудлыг ирэх тавдугаар сард хэлэлцэн шийдвэрлэхээр сая тогтжээ. Үүний тулд Төвдийн дүрвэгсдийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарсан байна.
“Гэхдээ Далай ламыг дүрвэгсдийн Засгийн газрын бэлгэдлийн тэргүүнээр үлдээх талаар ярилцаж байгаа” хэмээн Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээллээс иш татан “Интерфакс-Религия” сайт мэдээлжээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж