“London Mining plc” төмрийн олборлолтоо нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

“London Mining plc” төмрийн олборлолтоо нэмэгдүүлнэ

“London Mining plc” компани Сьерра-Леон дахь төмрийн хүдрийн “Марампа” уурхайд нэмэлт олборлолт хийхээр болжээ. Энэ хүрээнд гүйцэтгэгч “Blackrock World Mining” компаниас 110 сая ам. доллар авч, хариуд нь тус уурхайн ашгийн 2 хувийг өгч байхаар  тохиролцсон байна.

“London Mining”-ийн Ерөнхийлөгч Graeme Hossie “Марампа”-гийн жилийн олборлолтыг 9 сая тонн болгож өргөжүүлэх санал нь санхүүгийн хувьд улам бэхжих боломжийг бий болгоно гэж үзэж байгаа аж. Мөн тэрбээр “Энэ бол хөрөнгийг нэмэгдүүлэх хамгийн сайн арга зам юм. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасанд нөлөөлөхгүй бөгөөд харин ч 1.6 тэрбум долларын илүү ашиг олох боломжтой” хэмээн “Mining Journal”-ын сэтгүүлчид ярьсан байна.

Энэхүү санхүүгийн зөвшилцөл нь Марампа-д том дэмжлэг болох төдийгүй хараахан ашиглаж чадахгүй байгаа баялгийг олборлоход чухал нөлөөтэй аж.
Марампагийн жилийн олборлолтыг 9 сая тонн болгож нэмэгдүүлэхээр 310 сая долларын санхүүжилт хэдийнэ хийчихээд байна.

Г.Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж