Амиа алдсан уулчдыг олжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Амиа алдсан уулчдыг олжээ

Энэ сарын дундуур Америкийн хоёр иргэн Бүгд Найрамдах Перу улсын 6100 метрийн цаст оргилд авирахаар яваад сураггүй болжээ. Америкийн эрлийн баг тэднийг сураггүй болсны дараа эрлийн ажиллаагааг эхлүүлсэн байна. Харамсалтай нь эрлийн багийнханы мэдээлснээр өнгөрсөн бямба гаригт тэдний цогцсыг олжээ. Эрлийн багийн ахлагч Тэйд Александрын мэдээлснээр амиа алдсан хоёр уулчин ноён оргилд амжилттай гарсан хэдий ч уулнаас буух замдаа амиа алдсан байжээ. 

Амиа алдсан уулчид 29 настай Гил Вейс, 32 настай Бэн Аурн нар байсан бөгөөд тэдний нэг нь л урьд нь ууланд нь авирч байсан туршлагатай нэгэн гэнэ. Харин 29 настай Гил Вейсийн хувьд ууланд авирсан анхны аялал нь байжээ. Албаныхны мэдээлж байгаагаар  уулчдыг авирах үеэр цас их орсон байсан гэнэ. Уулчдын гэр бүлийнхэний мэдээлснээр тэд долоогоос арван хоногийн дотор авиралтаа үргэлжлүүлэн буцаж ирэх төлөвлөгөөтэй байсан юм байна. Гэсэн хэдий ч ууланд авирхаар явснаасаа хойш 13 хоногийн дараа сураг тэднээс сураг тасарчээ. Аурн АНУ-ын Калифорны их сургуулийн эдийн засгийн чиглэлээр сурдаг оюутан байжээ. Харрин Вейс Америкийн нэгэн бизнесийн байгууллагад ажилладаг байсан гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж