“Sunrise” сүлд дуутай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

“Sunrise” сүлд дуутай боллоо

Нар мандтал үргэлжлэх “Sunrise festival 2012” ирэх наймдугаар сарын 3-нд 18.00 цагт “River beach”-д болно. Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа уг фестиваль энэ жилээс “Sunrise Anthem 2012” сүлд дуутай болжээ. Уг дууг “MNG Event”-ийн үндсэн DJ болох DJ Gana, iLoft Function House-ын залуу уран бүтээлч DJ Henza нар хийжээ.

“Sunrise festival 2012”-ын үеэр найман DJ өөр өөрсдийн “сэт”-ээр залуусыг доргиохоос гадна циркийн үзүүлбэр, галын наадам, үзэгчдийн дундах тэмцээн гээд олон сонирхолтой зүйлс нар мандтал “River beach”-д  үргэлжлэх юм.

“Sunrise” фестивальд 12 мянга, 50 мянга гэсэн хоёр сонголт бүхий тасалбараар нэвтрэх бөгөөд тасалбарыг “Битлз”-ийн хөшөөний баруун талд байрлах “Color optic” нүдний шилний газарт худалдаалж буй ажээ.

“Sunrise Anthem 2012”-ыг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж