Зовлон бэрхшээлийг түр мартагнуулах карнавал

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Зовлон бэрхшээлийг түр мартагнуулах карнавал

Бөмбөрийн нүргээнтэй ая нийлүүлсэн  баяр баясгалангийн дуу орилоон, латин америкийн хурдан хөдөлгөөнт бүжиг, багт наадмын өнгө алаглуулсан цуваа нь жилд ганцхан удаа тэмдэглэн өнгөрүүлдэг карнавалийн дүр төрх юм. Никарагуагийн ард иргэд ахуй амьдрал хүнд, ховор тарчигдуу байдал  бэрхшээлийн дор амьдарч байгаа боловч жилд нэг удаа ганц өдөр бүхнийг умартан ийнхүү баяр баясгалан, бүжиг наадамд умбан ордог уламжлалтай.

Гэхдээ багт наадам нь бас учир шалтгаантай ажээ. Наадмыг зохион байгуулагчдын тайлбарласнаар багт наадам нь байгалийн гоо үзэсгэлэнг хамгаалан хадгалах, хөрш оронтойгоо маргалдаж буй 200 км урт Сан Хуан голыг өөрийн улсын мэдэлд бүрэн оруулан эзэмших талаар залбиран мөргөдөг гэнэ.
Карнавалийн цөмийг бүрдүүлэгч уран бүтээлчдийн 150 гаруй багт  20000 хүн оролцож байгаа ажээ.

Хурц нар шарж, цельсийн 32 хэмийн халуун болж байгааг үл хайхран карнавалийн цуваа жагсан өнгөрөхийг үзэхээр 250000 хүн цуглан хуржээ. Өлчир бага насны хүүхдүүд, өтөл буурал настнууд хүртэл хүрэлцэн ирсэн байв.
Цагдаагийн 650 ажилтнууд харуул хамгаалалтад гарч, замын хөдөлгөөнийг зохицуулж, явган зорчигчид, карнавалийн цувааг осол эндэгдэлгүй байлгах зорилт тавьжээ.
Мөн Улаан загалмайн 100 сайн дурынхан,  түргэн тусламжийн 12 машин, гал түймэр унтраагч машинууд хүрэлцэн ирсэн байв.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж