
Энэ удаад Н.Энхээ Татварын ерөнхий газрын “үүрэг гүйцэтгэгч” Ц.Оюунбаярыг татварын улсын байцаагчийн эрхгүй, хөдөлмөрийн хууль зөрчиж татварын газрын зарим ажилтныг ажлаас халсан хэмээн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлынхоо хариуг авснаа мэдэгдлээ. Төрийн албаны зөвлөлөөс Н.Энхээгийн гомдлыг авч үзээд харьяалах байгуулагад нь магадлан шалгуулахаар шилжүүлсэн байна.
Мөн тэрбээр Ц.Оюунбаатарыг даргаар томилсон шийдвэрийг хууль бус гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ.