Хөгжил, аюулгүй байдлын хиймэл дагуул

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Хөгжил, аюулгүй байдлын хиймэл дагуул

Улс орны үндэсний хөгжил, аюулгүй байдлын тусын тулд өөрийн гэсэн хиймэл дагуул худалдан авах болно гэж Перу улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд “Өөрийн мэдлийн ажиглалтын хиймэл дагуул худалдан авснаар улс орны нутаг дэвсгэрийн аюулгүй байдал, нийгмийн сайн сайхныг баталгаажуулахад чухал нэмэр оруулах болно. Хиймэл дагуулын систем бий болгосноор улсын аюулгүй байдал, батлан хамгаалах үйлсэд чухал өөрчлөлт гарах бөгөөд хил хязгаарын амгалан тайван байдлыг сахин хамгаалах,мансууруулах бодис, терроризм, хууль бусаар хар тмхины ургамал тарих зэргийг ажиглан хянаж байх болно” гэжээ.
Мөн цаг уурын өөрчлөлт, гарч болзошгүй байгалийн гамшгийг урьдчилан тогтоож байх ач холбогдолтойг дурьдсан байна.
Перу улс хиймэл дагуулын систем худалдан авснаар бүс нутагтаа технологийн дэвшлийн хувьд өндөр түвшинд хүрсэн орны нэг нь болох бөгөөд хиймэл дагуулаар дамжуулан дүрс хүлээн авах чадвар нь эрс сайжрах юм байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж