Босогчид хүнд зэвсэг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Босогчид хүнд зэвсэг шаарджээ

Сирийн Засгийн газрын цэргийнхэн тус улсын хоёр дахь том хот Алеппо хотын босогчдын эзэлсэн дүүргүүдэд довтолгоон хийж байна. Сөрөг хүчний удирдлага гадаадын холбоотнууддаа хандан тусламж хүслээ. Тэдний хэлснээр босогчид “бүдүүлэг” зэвсгээр тулалдаж байгаа учраас хүнд зэвсэг нийлүүлэхийг тэд шаарджээ. Гэхдээ тулалдааны талбайгаас ирж буй видео бичлэгүүдэд Сирийн армийн сөнөөгдсөн танкуудын зураг харагдаж байгаа. Шинжээчид үүнээс үүдэн босогчдын гарт хүнд зэвсэг байна гэж дүгнэжээ.

Сөрөг хүчний гол хүчин хүн ам шигүү хотуудын районуудад байрласан бөгөөд тулалдааны явцад энгийн хүмүүс үрэгдэх магадлал маш өндөр байгаа юм. Энгийн хүмүүсийн хохирлыг ашиглан сөрөг хүчнийхэн эрх баригчдыг мэдээллийн дайндаа буулгаж авахыг оролдож буй хэмээн хэлж болохоор.

Хэдэн арван мянган дүрвэгсэд хөрш Иорданд дүрвэн гарч байна. Алеппо хотоос одоогоор 200 мянгаад хүн дүрвэжээ. “Сүүлийн 16 сарын дотор бид 142 мянга орчим сиричуудыг хүлээн аваад байна. Хүмүүс энд үхлээс зугтан ирцгээж байна” хэмээн Иорданы Гадаад хэргийн сайд ярив. Иорданы эрх баригчид Сирийн хилийн ойролцоо 100 мянган дүрвэгсэдийн лагерийг НҮБ-ын оролцоотойгоор байгуулсан байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж