Меркель, Олланд хоёр евро бүсийг хамгаалахаа амлав

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Меркель, Олланд хоёр евро бүсийг хамгаалахаа амлав

Герман, Францын лидерүүд хамтарсан мэдэгдэл хийн евро бүсийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүгдийг хийнэ гэж амлав. Харин Германы Бундесбанк хямралтай орнуудын үнэт цаасыг худалдан авч байгаа Европын Төв банкыг шүүмжилж байна. Хоёр орны тэргүүн нар евро бүсийн хямрал даамжирч буй нөхцөлд эв нэгдэл, байр сууриа нэг гэдгийг харууллаа. Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) ба Францын ерөнхийлөгч Франсуа Олланд  өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр утсаар ярилцсаны дараа хамтарсан мэдэгдэл гаргасан юм.

“Герман ба Франц нийлээд евро бүсийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэйгээ ухаарч байна. Бид түүнийг хамгаалахын тулд бүхнийг хийхзориг төгс” хэмээн  уг мэдэгдэлд өгүүлжээ.  Франсуа Олланд өөрийн санаачлагаар Өмнөд Тирольд амарч байгаа Ангела Меркельтэй ярилцжээ.

Өмнө нь Европын Төв банкны дарга Марио Драги түүний толгойлж буй байгууллагаа хямралтай сайн тэмцэж байгаа гэдгээ ч илэрхийлжээ. Түүний үг нь хямралтай орнуудын улсын үнэт цаасыг худалдан авах практикаа үргэлжлүүлж байна гэсэн дохио болов. Тухайлбал, Францын Le Monde сонинд өгүүлснээр ЕТБ  испани, итали үнэт цаасыг худалдан авахаар бэлтгэж байгаа гэнэ.

Харин үүнийг Германы холбооны банк (Бундесбанк) “асуудалтай арга хэмжээ” гэж үзсэн байв. Манай энэ байр суурь өөрчлөгдөхгүй гэж Бундесбанкны хэвлэлийн албаны төлөөлөгч хэлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж