
Рогозин “Цэргийн хүчин Ливи улсын эсрэг хуурай газарт цэргийн үйл ажиллагаа явуулах юм бол түүнийг Ливи улсыг булаан эзэлж байгаа хэрэг гэж үзэх бөгөөд ийм үйл ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын заалтыг зөрчиж байгаа хэрэг юм” гэж RIA Novosti агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
ОХУ-ын Элчин сайд ирэх мягмар гаригт хийх НАТО, ОХУ-ын зөвлөлийн уулзалтын тухай дурдаад энэ үеэр НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс мөргөлдөөнд оролцож буй орнуудад тавьсан үйл ажиллагааны зах хязгаарын шугамын талаар нотлон ярилцах болно гэж мэдэгджээ.
Өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан Ливийн байдалтай холбогдуулан 1973 дугаар тогтоолын төслийг хэлэлцэн батлахад ОХУ зэрэг 5 орон түдгэлзэж, тогтоолын төслийг баталсан бөгөөд уг тогтоолд Каддафийн зэвсэгт хүчний дайралтаас жирийн ард иргэдийг хамгаалахын тулд “шаардлагатай бүх арга хэмжээг” авна гэсэн заалт орсон ажээ.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг