“Киви” мини тоглолт тавина

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

“Киви” мини тоглолт тавина

“Киви” хамтлагийнхан хэсэг хугацаанд нам жим байгаа ч тэд уран бүтээлээсээ холдоогүй аж. Учир нь тэд “мини” тоглолт тавихаар бэлтгэл ажилдаа орсон тухай тус хамтлагийн ахлагч Ука дуулгасан юм. Одоогоор тэд шинэ тоглолтын нэр болон товыг хараахан зарлаагүй ч энэ намар юм уу ирэх өвлөөс толиулахаар төлөвлөөд байгаа гэнэ. “Киви” хамтлагийн шинэ цомгийн нээлтийн тухайд хамтлагийн “хойшлуулсан” гэсэн хариу өглөө. Учир нь тэд шинэ цомгоо таван дуутай хийхээр төлөвлөөд байсан ч олон дуутай болгохоор шинэ дуунуудаа нэмсэн учраас ийнхүү цомгийн нээлтээ хойшлуулсан байна. “Киви” хамтлагийн Ука хамтлагийнхаа уран бүтээлээс гадна анхын бие даан гаргасан  “I’m in love” цомгийнхоо дуунуудыг клипжүүлэх ажлыг ч амжуулж яваа гэнэ шүү. Тун удахгүй буюу ирэх наймдугаар сарын эхээр Укагын “You & me” дууны клип үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж