“Хөгжлийн бүс Дорноговь” чуулган болно

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн бүс Дорноговь” чуулган болно

“Хөгжлийн бүс Дорноговь” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Дорноговь аймгийн Сайншанд хотноо ирэх дөрөвдүгээр сарын 15-нд болох гэж байна. Чуулганаар “Хөгжлийн бүс Дорноговь”,“Монгол Улсын хөгжлийн бүс Дорноговь аймагт ирлээ”, “Шинэ төмөр зам-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт”, “Өмнөд бүсийн дэд бүтцийн асуудлууд, шийдвэрлэх арга зам, хөрөнгө оруулалтын орчинд хийсэн үнэлгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх ажээ. Мөн хүнд аж үйлдвэрийн цогцолбор барихад хөрөнгө оруулах боломж, нөхцөл байдлын талаар  ярилцах юм байна. Чуулганд   гадаад дотоодын 300 гаруй аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ илрүүлээд байгаа гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж