Ливийн Конгресс ирэх сард хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Ливийн Конгресс ирэх сард хуралдана

Ливийн дарангуйлагч, удирдагч асан  Муаммар Каддафийн дэглэмийг унагаснаас хойш анх удаа сонгогдсон Ливийн шинэ Конгресс ирэх наймдугаар сард төрийн  эрхийг авахаар болсон байна. Ирэх наймдугаар сарын 8-нд Ливийн шилжилтийн Засгийн газрын зөвлөл Конгресст  төрийн  эрхийг шилжүүлэх бөгөөд  “бэлгэдлийн ёслол” болох аж. Харин ёслолоос хойш хоёр өдрийн дараа  200 гишүүний бүрэлдэхүүнтэй  Конгресс албан ёсоор ажиллаж эхлэх юм байна. Тухайн өдөр Конгрессын бүх гишүүд анх удаа хуралдах ажээ. Ливийн сонгуулийн комисс төрийн эрхийг шилжүүлэх ажиллагааг нарийвчлан боловсруулсан  бөгөөд анхны хурал ойролцоогоор наймдугаар сарын 9-нд болох гэнэ. Ливийн шинэ Үндсэн хуулийн дагуу  Конгресс нь дараагийн сонгууль хүртэл  төрийн эрхийг барих эрхтэй ажээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж