Коста Рикад үер болжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Коста Рикад үер болжээ

Латин-Америкийн Коста Рика улсын төв болон өмнөд хэсэгт  хүчтэй аадар бороо орж, үер болсны улмаас нэг хүн нас барж, дөрвөн хүн ор сураггүй болсон гэнэ.  Өчигдөр Коста Рикагийн Засгийн газар  үерийн бүсэд оршин суугаа айл өрхүүдийг  албадан  нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Мөн үерийн улмаас нэг хүн нас барсан Картаго хот болон  зүүн хэсгийн Лимон мужид  онц байдал зарласан байна. Амиа алдсан хүн газрын нурангид дарагдсан байсан бөгөөд эмнэлэг хүрэх замдаа гэмтлээ даалгүй, зүрх нь зогсчээ. Үерт автсан бүс нутгаас 1500 гаруй хүнийг аварч, түр хорогдох газарт хүргэсэн  бөгөөд үлдсэн хүмүүс нь аврагчдыг очихыг хүлээж байгаа аж. Үерийн улмаас Коста Рикагийн томоохон “Чиррипо” гол эргээ халин үерлэж, ойр орчимд нь амьдардаг айлууд үерийн усанд боогдон, төвөөс тусгаарлагджээ. Жилийн энэ үед Коста Рикад хүчтэй аадар бороо орох нь хэвийн үзэгдэл бөгөөд тавдугаар сараас арван нэгдүгээр сарын хооронд борооны улирал үргэлжилдэг аж.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж