
Сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лигтэй АНУ-ын сагсан бөмбөгчид олимпийн талбар дахь давамгайллаа бататгаж, өчигдөр нээлтийн тоглолтдоо Францын шигшээ багийг 98:71 харьцаатай буулган авлаа. NBA-ын хэд хэдэн тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн Францын шигшээ багийн хувьд тоглолтын эхний үед чамгүй өрсөлдөөн үзүүлсэн ч олимпийн аваргууд өрсөлдөгчөө төвөггүй буулган авчээ. АНУ-ын шигшээг Кевин Дюрант манлайлж, нийт 22 оноо авсан бол Кевин Лав 14, Коби Брайнт 10 оноо багтаа авчирсан байна. Дюрант мөн есөн удаа самбараас бөмбөг авчээ. Эхний үеийг ганцхан онооны давуутай, 22:21 харьцаатай өндөрлүүлсэн ч АНУ-ын сагсан бөмбөгчид эхний хагас өндөрлөхөд тооны харьцааг 16 болгон холдуулсан байна. Тэмцээний “А” хэсэгт багтсан тэд дараагийн тоглолтоо маргааш Тунисийн багийн эсрэг хийнэ.
Мөн энэ хэсэгт багтсан бусад багуудын тухайд өчигдөр Нигери 60:56 харьцаатай Тунисийн багийг, Аргентин 102:79 харьцаагаар Литвийн багийг тус тус хожжээ.
Харин “В” хэсэгт багтсан зургаан багийн эхний тоглолтын дүнг танилцуулбал
Бразили 75:71 Австрали
Испани 97:81 БНХАУ
ОХУ 95:75 Их Британи тус тус хожоод байна.
Испани 97:81 БНХАУ
ОХУ 95:75 Их Британи тус тус хожоод байна.
Хоёр хэсгийн дараагийн тоглолтууд долдугаар сарын 31-нд болно.
С.ЦЭЛМЭГ