Нүүрсний салбарынхан чуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Нүүрсний салбарынхан чуулна

Ирэх дөрөвдүгээр сарын эхээр нүүрсний салбарынхан  дахин чуулах гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалтыг тус салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчид зохион байгуулах аж. Энэ 2011 онд манай улсын коксжих нүүрсний экспорт 52 хувь өсч даруй 25 сая тоннд хүрнэ хэмээн тооцоолж буй аж. Өнгөрсөн 2010 онд манайх 18 сая тонн нүүрс экспортлосон байна. Гаалийн мэдээгээр энэ нүүрсний 15  сая тонн нь БНХАУ-д гарсан байдаг юм байна. Энэ онд Хятад-Монголын хил орчимд нүүрсний долоон төсөл хэрэгжиж Хятадад 26.5 сая тонн нүүрс нийлүүлэхээр төлөвлөжээ. Үүний дийлэнх хэсэг нь коксжих нүүрс бөгөөд 1-2 сая тонныг нь эрчим хүч үйлдвэрлэх зорилгод ашиглах юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж