Сирийн 200.000 оршин суугч дүрвэжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Сирийн 200.000 оршин суугч дүрвэжээ

Сирийн томоохон хотуудын нэг Алеппод босогчид болон цэргүүдийн хоорондох мөргөлдөөн улам ширүүсч, 200.000 гаруй оршин суугч хотоос дүрвээд буй талаар  НҮБ-ын шинжээчид ням гаригт мэдээлсэн байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг хариуцсан нарийн бичгийн дарга Валеро Амосын мэлээлснээр дүрвэгсдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, ард түмний  аюулгүй байдал хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа гэнэ. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг болон Сири дэх Арабын Улаан хавирган сар хөдөлгөөний гишүүдийн мэдэгдэж буйгаар Алеппо хотод тайван байдлаа хэдийн алдаж, хүн амьдрах аргагүй болсон аж.  Мөргөөлдөөний улмаас эх нутгаа орхин дүрвэж буй Сирийн иргэд хөрш зэргэлдээ Йордан, Ирак, Турк руу гарч байгаа гэнэ. Алеппо хотын иргэд мөргөлдөөн болоход сургууль болон бусад олон нийтийн үйлчилгээний томоохон барилгуудад толгой хоргоддог байна. Иргэний дайны хөлд нэрвэгдсэн тэдгээр хүмүүст хоол хүнс, ундны ус, хөнжил нэн тэргүүнд хэрэгтэй байгаа юм байна.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж