Сирид барьцаалагдсан хоёр итали суллагджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Сирид барьцаалагдсан хоёр итали суллагджээ

Сирид арван нэгэн хоног барьцаанд байсан  Италийн хоёр иргэнийг нутаг буцаажээ. Барьцаалагдсан хүмүүс  36 настай Доменик Тейдэсч, 64 настай Ориано Кантани нар байжээ. Тэд өчигдөр  буюу ням гаригт Италийн Чампино олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд тэднийг Сирид олзлогдсон талаарх тодорхой мэдээллийг хоёр улсын аль ч талын албаныхан өгөөгүй байна. Тэднийг энэ сарын 18 нд Сирийн нутгаар машинтай өнгөрч байхад баг зүүсэн бүлэг этгээдүүд хүч хэрэглэн барьцаалжээ. Барьцааланы хоёрын нэг Кантанигийн мэдээлснээр барьцаалагч этгээдүүд Сирийн армийн цэргүүд байсан гэнэ.

Доменик Тейдэсч, 64 настай Ориано Кантани нар нь Италийн  “Ансалдо Энержи” компанийн инженерүүд бөгөөд Сирид албан ажлаар явж байгаад барьцаалагджээ. Албаныхны мэдээлж  байгаагаар тэдний биеийн байдал сайн байгаа гэнэ. Тэднийг Чампино олон улсын онгоцны буудал дээр гэр бүлийнхэн нь угтан  авчээ. Барьцаалдагдсан хоёр болон тэдний гэр бүлийнхэн дээрх хэргийг Италийн Засгийн газарын албаныхан мөрдөн шалгаж буруутай этгээдүүдээд зохих хариуцлагыг нь хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж