Машин импортлогчдыг шалгана

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Машин импортлогчдыг шалгана

Монгол Улсад тээврийн хэрэгсэл, сэлбэг, тослох материал импортоор оруулж байгаа албан ёсны борлуулагч байгууллагуудад шалгалт хийж зэрэглэлийг тогтоох, бараа бүтээгдэхүүний таних тэмдэг эзэмшигчийг тогтоох, зөвшөөрөлгүй ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих хамтарсан ажлын хэсгийг томилсон байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар, Оюуны өмчийн газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийт найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ажлын хэсэг Авто үйлчилгээний байгууллагын мэдээллийн нэгдсэн санг байгуулах зорилго тавин ажиллах гэнэ. Мөн импортоор оруулж ирж буй бараа бүтээгдэхүүн Монголд хэр үнийн хөөсрөлтэй зарагдаж байгааг ч шалгах ажээ. Улаанбаатар хотод 530 орчим авто үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 400 орчим нь үйлчилгээний эрхээ албан ёсоор авсан гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж