Роботын II тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Роботын II тэмцээн эхэллээ

БСШУ-ны сайдын нэрэмжит “Монгол Солонгосын хамтарсан роботын хоёрдугаар тэмцээн” өнөөдөр “Шинэ эрин” сургуулийн байранд эхэллээ. Тэмцээнийг БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, “Шинэ эрин” сургууль хамтран зохион байгуулж буй бөгөөд долдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд робот угсрах техникийн сургалт болсон ажээ. Ийнхүү өнөөдөр сурагчид сурсан мэдсэнээрээ өрсөлдөж байгаа юм.

Энэхүү тэмцээнд нийт 99 сурагч оролцож буй. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн болон БСШУЯ-ны харьяа олон улсын Лаборатори сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилийн 9, 10,11 дүгээр ангийн сурагчид, Солонгосын “Ансиан” технологийн сургуулийн ахлах ангийн Монголоос 33, Солонгос улсаас 66 гээд нийт 99 сурагч оролцож буй. Тэмцээн 17.00 цагт дуусах бөгөөд түүний дараа шилдэг сурагчдыг шагнах ёслолын ажиллагаа болох ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж