Г.Оюунгэрэл анх удаа олимпийн усан замд

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Г.Оюунгэрэл анх удаа олимпийн усан замд

Олон улсын усан спортын холбооноос Монгол Улсад олгосон цагаан хуудсын дагуу Лондонгийн олимпийн наадамд оролцох эрхтэй болсон Г.Оюунгэрэл өнөөдөр олимпийн усан замд хурдаллаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдсөн тэрбээр гараандаа зургаан тамирчинтай өрсөлдөж, 1:27.17 секундын амжилтаар зургаан тамирчнаас тавдугаар байрт шалгарсан байна. Тэрбээр ийнхүү хувийн дээд амжилтаа шинэчилж чадсан байна.

Түүний хамт урьдчилсан гараанд уралдсан зургаан тамирчнаас Босния ба Герцеговина улсын тамирчин Ивана Нинкович 1:14.04 цагийн амжилтаар манлайлжээ. Харин Г.Оюунгэрэл түүнээс 13.13 секундээр хоцорч барианд орсон байна. Энэ төрөлд нийт 46 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин 45 дугаар байрт бичигджээ.


С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж