Жилд сая тонн нүүрс боловсруулна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Жилд сая тонн нүүрс боловсруулна

Монголын анхны коксхимийн цогцолбор үйлдвэр “ЭНК” Тавантолгойн уурхайн коксжих чанарын чулуун нүүрсийг баяжуулан металлургийн кокс үйлдвэрлэж эхлээд байгаа. Тус үйлдвэр нь жилд 300 мянган тонн металлургийн кокс, нэг сая тонн угаасан нүүрсний баяжмал боловсруулах хүчин чадалтай аж. Одоогоор хүчин чадлынхаа 25 хувийг ашиглаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 100-гаад мянган тонн кокс үйлдвэрлэснээс таван хувийг нь дотоодын төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлж, үлдсэнийг нь урд хөршид экспортолжээ. Тус үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь дотоодын мэргэжилтний хүрэлцээ муу байгаатай холбоотой гэнэ. Дашрамд дурдахад, анх 2005 оноос металлургийн кокс, шатах хий, коксын давирхай гарган авах судалгаа шинжилгээ, туршилтын ажлыг явуулсны эцэст Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Зайрмагтайн хөндийд тус үйлдвэрийг байгуулжээ.

Ж. ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж