Хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцүүлнэ

Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 192 орон нь дөрвөн жил тутам нэг удаа хүний эрхийн төлөв байдлын тухай дүгнэлт хэлэлцүүлгээ танилцуулах дүрэмтэй байдаг. Энэ нь 2006 онд НҮБ ийн ерөнхий ассамблейгаас байгуулсан Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)” хэмээх цоо шинэ механизм бий болгосонтой холбоотой юм. Энэхүү хэлэлцүүлэгт илгээх Үндэсний илтгэлийг бэлтгэх бүхий л үе шатанд иргэний нийгэм, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагууд оролцжээ. Энэхүү ажлын хүрээнд Глоб Интернэншл төрийн бус байгууллага, Австралийн Засгийн газрын хөтөлбөр, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “UPR-ийг мэдээлэл сурталчилгаагаар хангах нь” төслөөс сэтгүүлчдэд зориулсан гарын авлага гаргажээ. Энэхүү гарын авлагаар хүний эрхэд суурилсан хандлага, сэтгүүлчдэд хүний эрхийн чиглэлээр ажилахад гарын авлага болохуйц цогц мэдээллийг оруулжээ. Сэтгүүл зүйд хүний эрхийн асуудлыг дуулиан шуугиан дэгдээх талаас нь хандахгүй байлгах талаар сэтгүүлчдэд зөвлөсөн байна.

Н.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж