Багануурын хувьцааг америкчууд авчээ | News.MN

Багануурын хувьцааг америкчууд авчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Багануурын хувьцааг америкчууд авчээ

733.2 сая тонн гаруй нүүрсний нөөцтэй “Багануур” ХК-ийн нийт хувьцааны 14.28 хувийг АНУ-ын “Firebird” хөрөнгө оруулалтын сан худалдан авсан байна.  Тус сан нь 2006 оноос манай улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй, хөрөнгийн зах зээл дээрх гадаадын томоохон хөрөнгө оруулагч бөгөөд Канад, ОХУ, БНСУ, Япон, Саудын Араб зэрэг 14 улсад салбартай аж. Манайд гэхэд “Шарын гол” ХК-ийн 50 орчим хувийг эзэмшин, тус уурхайд олон улсын стандартад нийцсэн бүтэц, зохион байгуулалт хийж, нэмэлт хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа гэнэ. 

Ж.ГЭГЭЭ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хувьцаа авнаа 2011-03-29 182.160.19.38

тэгвэл шарын гол багануурын хувьцаа авч эхлэхнээ хүмүүс

Avatar

хувьцаа авнаа 2011-03-29 182.160.19.38

за тэгвэл шарын гол багануурын хувьцаа авахад айлтгүй л юм байна

Avatar

http:goe.mn 2011-03-29 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

Avatar

irgen 2011-03-29 203.160.55.44

Zov humuustee ogson baina odoo buteen baiguulah ajild ni hyanalt tavih heregtei shuu ard tumen demjij baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж