Багануурын хувьцааг америкчууд авчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Багануурын хувьцааг америкчууд авчээ

733.2 сая тонн гаруй нүүрсний нөөцтэй “Багануур” ХК-ийн нийт хувьцааны 14.28 хувийг АНУ-ын “Firebird” хөрөнгө оруулалтын сан худалдан авсан байна.  Тус сан нь 2006 оноос манай улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй, хөрөнгийн зах зээл дээрх гадаадын томоохон хөрөнгө оруулагч бөгөөд Канад, ОХУ, БНСУ, Япон, Саудын Араб зэрэг 14 улсад салбартай аж. Манайд гэхэд “Шарын гол” ХК-ийн 50 орчим хувийг эзэмшин, тус уурхайд олон улсын стандартад нийцсэн бүтэц, зохион байгуулалт хийж, нэмэлт хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа гэнэ. 

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж