“Амьдралд тавтай морил” кино гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Амьдралд тавтай морил” кино гарна

“Хэцүү анги”, “Тусгай салаа” дэлгэцийн олон ангит бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулсан МҮОНТ-ийн ээлжит бүтээл “Амьдралд тавтай морил” шинэ цуврал киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Ирэх сараас гаргах 80 ангит кинонд залуусын амьдралыг түлхүү харуулах гэнэ. Киноны гол дүрд Г.Эрхэмбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлайбаатар, Э.Ууганбаяр нар тогложээ. Киногоо дэлгэцэнд гаргахын зэрэгцээ дараахь ангиудын зураг авалтыг нь үргэлжлүүлж байх юм байна. Тиймээс 40 дэх ангиас нь үзэгчдийн саналыг тусгахаар төлөвлөсөн аж.  Энэхүү цуврал нь үйл явдлын зөрчил багатай, хүмүүст инээд бэлэглэх, алжаалыг нь тайлах зорилготой гэнэ. Мөн кино багынхан хандивын ваар аялуулж, орлогыг хорт хавдартай хүүхдүүдэд туслах үйлст зориулах юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж